НүүрОлон улсын мэдээАНУ-д Thanksgiving-ийн парадыг 100 жилд анх удаа хойшлуулжээ

АНУ-д Thanksgiving-ийн парадыг 100 жилд анх удаа хойшлуулжээ

АНУ-ын Нью-Йорк хотод болдог Macy’s Thanksgiving Day Parade-ийг зохион байгуулагчид баярын жагсаалын өдрийг өөрчлөхөөр шийджээ. Анх 11-р сарын 26-нд болох байсан парадыг хот руу ойртож буй шуурганы улмаас 11-р сарын 28-нд зохион байгуулахаар болсон талаар NBC зохион байгуулагчдаас эш татан мэдээлсэн байна.

Зохион байгуулагчдын төлөөлөгчийн хэлснээр, оролцогчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьжээ. Хотын захиргаа болон холбогдох байгууллагуудтай зөвлөлдсөний дараа арга хэмжээг хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд Macy’s-ийн Thanksgiving-ийн парад цаг агаарын шалтгаанаар өдрөө сольж буй нь 100 гаруй жилийн түүхэнд анхны тохиолдол болж байна.

Macy’s-ийн парадын түүх 1924 оноос эхэлсэн байна. Түүнээс хойш арга хэмжээг зөвхөн 1942, 1943, 1944 онд гурван удаа цуцалж байжээ.

Иймээс энэ удаагийн өдрийн өөрчлөлт нь АНУ-ын хамгийн том их дэлгүүрүүдийн нэгээс жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний хувьд урьд өмнө байгаагүй тохиолдол болж байна. Парадыг бүрэн цуцлаагүй бөгөөд ердөө хоёр өдрөөр хойшлуулжээ.

Нью-Йоркт хүчтэй бороо, салхи прогнозолжээ

Нью-Йорк мужийн захирагч Кэти Хокул 11-р сарын 26-нд Нью-Йорк хот болон Хадсоны хөндийд хүчтэй аадар бороо орохыг анхааруулжээ. Салхины хурд секундэд 26 метр хүрч болзошгүй бөгөөд эрэг орчмын бүсүүдэд үерийн эрсдэлтэй байна.

Хөрш Нью-Жерси мужид шуурганы улмаас онц байдал зарлажээ. Цаг агаарын нөхцөл байдал парадыг хойшлуулах шийдвэрийн гол шалтгаан болсон байна.

Thanksgiving хэрхэн үндэсний баяр болсон бэ

Thanksgiving буюу Талархлын баярыг 1863 онд АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольны шийдвэрээр үндэсний баяр болгожээ. Харин 1941 онд Конгресс уг баярыг жил бүрийн 11-р сарын дөрөв дэх пүрэв гарагт тэмдэглэхээр хуульчилсан байна.

Энэхүү уламжлал 1621 онд Массачусетсийн Плимутын колонийн суурьшигчид ургац хураалтын дараа баяр зохион байгуулсан үеэс эхтэй гэж үздэг. Тэд нутгийн уугуул иргэдийг урьсан бөгөөд зочид европчуудад тэр үедээ содон байсан цацагт хяруул авчирсан тул энэ шувуу хожим Thanksgiving-ийн салшгүй бэлгэ тэмдэг болжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд