НүүрОлон улсын мэдээ“Shenzhou-24” хөлгөөр Пакистаны сансрын нисэгч Хятадын станцад хүрэхээр боллоо

“Shenzhou-24” хөлгөөр Пакистаны сансрын нисэгч Хятадын станцад хүрэхээр боллоо

Хятад улс “Long March 2F” зөөгч пуужингийн тусламжтай “Shenzhou-24” хөлгийг тойрог замд гаргалаа. Уг нислэгээр Пакистаны иргэн Мухаммад Зишан Али Хятадын “Tiangong /Тэнгэрийн ордон/” станцад ажиллах болсноор БНХАУ-ын хувьд гадаадын иргэнийг сансарт илгээсэн анхны тохиолдол бүртгэгдэж байна.

Пакистаны төлөөлөгч Мухаммад Зишан Алигийн хамт Хятадын нисэгчид болох Тан Хунбо, У И нар тойрог замын станцад үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү нислэг нь гадаадын нисэгчийг “Тэнгэрийн ордон” станцын үйл ажиллагаанд татан оролцуулсан шинэ алхам болж байна.

Станцын бүтэц ба ашиглалтын хугацаа

БНХАУ 2021 оны дөрөвдүгээр сард “Тэнгэрийн ордон” станцын бүтээн байгуулалтыг эхлүүлж, 2022 оны арваннэгдүгээр сарын 3-нд “Тяньхэ” үндсэн модулийг холбож дуусгажээ. Өдгөө “Тяньхэ” үндсэн хэсэг болон “Вэньтянь”, “Мэнтянь” хэмээх хоёр лабораторийн модулиас бүрдсэн Т хэлбэрийн уг станц нийт 69 тонн жинтэй байна.

Нисэгчдийн амьдрах, ажиллах орон зай 110 шоо метр бөгөөд ердийн үед гурван хүн, баг солигдох мөчид зургаан нисэгч хүлээн авах хүчин чадалтай. Станцыг 2038 он хүртэл буюу 15 жилийн турш ашиглахаар тооцжээ.

Бээжингийн сарны хөтөлбөр үе шаттай урагшилж байгаа бөгөөд удахгүй шинэ тээвэрлэгч пуужин болон сансрын хөлгийн туршилтын нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Улмаар 2030 он гэхэд саран дээр хүн буулгах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд