НүүрОлон улсын мэдээЗеленський Трампын сонгуультай холбоотой мэдэгдэлд хариу өглөө

Зеленський Трампын сонгуультай холбоотой мэдэгдэлд хариу өглөө

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Украинд шинэ удирдагч хэрэгтэй гэсэн байр суурийг няцааж, төрийн тэргүүнээ сонгох асуудал нь Украины ард түмний дотоод хэрэг гэж мэдэгдлээ.

Тэрбээр ABC News-т өгсөн ярилцлагадаа “Украинд шинэ ерөнхийлөгч хэрэгтэй гэж Трамп хэлсэн. Удирдагчаа сонгох нь манай ард түмний дотоод хэрэг” хэмээн хэлжээ.

Трамп Киевийн бодлогыг шүүмжилжээ

Доналд Трамп Зеленськийг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхгүй байх хүсэлтийг нь үл тоосон гэж буруутгаж, Москватай хэлэлцээ хийх чадвартай шинэ удирдагч Украинд хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Тэрбээр өмнө нь ч ижил агуулгатай мэдэгдэл хийж байжээ.

Зеленськийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сард дууссан. Гэвч дайны байдал болон бүх нийтийн дайчилгаа үргэлжилж байсан тул ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулаагүй юм.

Зөрчил АНУ-ын дэмжлэгт нөлөөлөх эрсдэлтэй гэж мэдээлэв

Германы Welt сувгийн мэдээлснээр, Зеленський, Трамп нарын хоорондын зөрчил Украины дотоодод болгоомжлол төрүүлж эхэлжээ. Тус суваг “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингийн нийлүүлэлт болон “Starlink” сүлжээний үйлчилгээ тасалдах эрсдэлтэй гэж үзэж буй талаар мэдээлсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Трамп Truth Social сүлжээндээ Киев, Москвагийн хооронд эрчим хүчний объектод халдахгүй байх тохиролцоо хэрэгжиж эхэлсэн гэж мэдэгджээ.

Axios порталын мэдээлснээр, Зеленськийд уг тохиролцооны талаар урьдчилан мэдэгдээгүй байсан ч Москва үүнийг хүлээн зөвшөөрвөл Украины тал хариу алхам хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Майамид болсон уулзалтын талаар мэдээлжээ

Үүнээс нэг хоногийн өмнө Майами хотод АНУ, Украины төлөөлөгчдийн уулзалт болсон байна. Axios-ийн мэдээлснээр, энэ үеэр АНУ-ын төлөөлөгчид Киев Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилтоо үргэлжлүүлбэл тагнуулын мэдээлэл дамжуулахаа зогсоож болзошгүйг анхааруулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Украины довтолгооны хариуд Оросын арми Украины эрчим хүчний объектуудад цохилт өгч эхэлсэн гэж мэдэгдсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд