НүүрСоёл Урлаг"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно

“Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-нд болно

Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах “Дээлтэй Монгол-2026” наадмын тов албан ёсоор гарчээ. Энэ жилийн баяр наадмын хөтөлбөрт Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардын хувьсгалын 36 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанууд багтсан байна.

20 дах удаагаа зохион байгуулагдах “Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-ний өдөр болно. Монгол үндэсний хувцас, өв соёлыг олон нийтэд сурталчлах уг наадамд иргэд, байгууллага, Монгол туургатны төлөөлөл оролцох юм.

Наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал болно. Жагсаалд Монгол туургатны төлөөлөл, аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён оролцоно.

Наадмын үеэр дараах номинацуудыг шалгаруулна:

  • Шилдэг дүүрэг
  • Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
  • Шилдэг дээл урлаач
  • Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
  • Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/

Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Үдэш нь хүүхэд, залуучуудад зориулсан “Дээлтэй диско” болон орчин үеийн хамтлаг, дуучдын тоглолт болохоор төлөвлөжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд