Цахим спортын Counter-Strike 2 төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох “CS Asia Championships 2026” маргааш буюу 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотын “Shanghai Yuanshen Gymnasium” цогцолборт хэсгийн тоглолтуудаар албан ёсоор эхлэх гэж байна. Энэ сарын 24-нийг дуустал ширүүн уур амьсгалд үргэлжлэх тус тэмцээн нь 1 сая ам.долларын өндөр шагналын сантай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг 16 баг цомын төлөө хурд хүч, тактикаа уралдуулах юм.
Ази тивийн чансааг тэргүүлж, дэлхийн тавцанд цахиур хагалж буй манай Монголын “The Mongolz” баг тус тэмцээнд урилгаар оролцож байгаа бөгөөд маргааш тэмцээний салхийг хагалан эхний тулаанаа хийхээр бэлтгэлээ базаагаад байна.
Тэмцээнд оролцож буй шилдэг 16 баг:
- Европ болон бусад бүс: PARIVISION, Falcons, Mouz, B8, 3DMax, NiP
- Америк тив: Liquid, Legacy, NRG, Pain, M80, MIBR
- Ази, Номхон далайн бүс: The Mongolz, Tyloo, Lynn Vision, BC.Game
5 дугаар сарын 20-ны өдрийн хэсгийн тоглолтын хуваарь:
Маргааш болох нээлтийн өдрийн тоглолтууд нэгэн зэрэг хоёр шугамаар явагдах бөгөөд хуваарийг цагийн дарааллаар танилцуулж байна.
| Цаг (Улаанбаатарын цагаар) | А талбар | Б талбар |
| 11:00 | PARIVISION – Liquid | MIBR – 3DMax |
| 12:00 | Lynn Vision – The Mongolz | B8 – NiP |
| 13:00 | Legacy – NRG | Mouz – Tyloo |
| 14:00 | Falcons – BC.Game | Pain – M80 |
Манай “The Mongolz” багийн эхний өрсөлдөгч нь талбайн эзэн орны хүчирхэг багуудын нэг болох БНХАУ-ын “Lynn Vision” юм. Тэмцээнийг амжилттай эхлүүлэх, хэсгээсээ дараагийн шатанд шалгарч плей-оффын эрхээ авах чухал тоглолт учраас манай залуусыг хариуцлагатай бөгөөд сонирхолтой тоглолт хүлээж байна. Энэ тэмцээн багт маш чухал бөгөөд үргэлж шиг тэднийг түнш 1xBet Mongolia дэмжинэ. Баг тамирчиддаа амжилт хүсье!
