HomeШинжлэх ухаан ба технологи"Hyundai Motor"-ийн төв байранд роботууд "ажилд орлоо"

“Hyundai Motor”-ийн төв байранд роботууд “ажилд орлоо”

БНСУ-ын “Hyundai Motor Group” компанийн төв байранд роботууд цэцэрлэгч, хамгаалагч, хүргэлтийн ажилчны үүргийг албан ёсоор гүйцэтгэж эхэллээ. Энэхүү шийдэл нь ажилтнуудын ажиллах орчны тав тухыг нэмэгдүүлэх, технологийн дэвшлийг оффисын өдөр тутмын амьдралд нэвтрүүлэх зорилготой юм.

DAL-e Gardener загварын робот нь барилга доторх цэцэг, ургамал арчлах даалгавар хүлээн авчээ. Тэрээр олон төрлийн мэдрэгчийн тусламжтайгаар лобби доторх тавилга зэрэг саадыг төвөггүй тойрч, зорилтот цэгтээ хүрдэг байна. Түүнчлэн усны саваа өөрөө дүүргэж, хуучин усыг асгах зэрэг үйлдлийг бие даан гүйцэтгэх чадвартай аж.

Харин DAL-e Delivery робот нь компанийн кафенаас аль ч давхарт захиалсан ундаа, кофег хүргэж өгөх үүрэгтэй. Ажилтнууд тусгай аппликейшн ашиглан захиалга өгөх бөгөөд уг робот нэг удаад 16 аяга уух зүйл зөөх хүчин чадалтай. Тэрээр захиалагчийг нүүр царайгаар нь таньж (facial recognition), захиалсан зүйлийг нь эндүүрэлгүй ялгаж өгдөг нь хамгийн дэвшилтэт шийдэл юм.

Hyundai

Барилгын аюулгүй байдал, хамгаалалтыг SPOT нэртэй дөрвөн хөлт робот нохой хариуцан ажиллаж байна. Эдгээр роботууд шаардлагатай үед цэнэглэх цэг рүүгээ өөрсдөө очиж цэнэглэгддэг төдийгүй барилга дотор цахилгаан шат ашиглан давхар хооронд чөлөөтэй шилждэг байна.

“Hyundai Motor Group” нь ийнхүү хүн болон робот нэгэн орон зайд зэрэгцэн ажиллах таатай бөгөөд ухаалаг орчныг бүрдүүлэхээр идэвхтэй ажиллаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд