HomeУлс төр“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж ажиллана

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж ажиллана

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2026.05.13/ хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо. Компанийн тамга, тэмдгийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хүлээлгэн өгч, ажлын амжилт хүссэн байна.

Б.Чагнаадорж өмнө нь “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр тус үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийх, ордын олборлолтыг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төсвийн орлогыг өсгөх чиглэлд ажилласан туршлагатай юм.

Н.Цэрэнсамбуугийн ажилласан хугацааны үзүүлэлт:

  1. Нүүрсний борлуулалт — 1.8 дахин өссөн
  2. Борлуулалтын орлого — 1.7 дахин нэмэгдсэн
  3. Ачилт — 1.8 дахин өссөн
  4. Биржийн борлуулалт — 6.7 дахин нэмэгдсэн
  5. Биржийн ачилт — 3.9 дахин өссөн
  6. Биржийн экспорт — 4 дахин нэмэгдсэн
 “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Б.Чагнаадорж томилогдлоо

Н.Цэрэнсамбуу нь 2022 оны 11 дүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж эхэлсэн байна. Улмаар 2025 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд