HomeШинжлэх ухаан ба технологиХиймэл оюун ухаан хүмүүсийг орлох уу? Британийн банк 20 мянган ажилтнаа цомхотгоно

Хиймэл оюун ухаан хүмүүсийг орлох уу? Британийн банк 20 мянган ажилтнаа цомхотгоно

Британийн томоохон банкуудын нэг HSBC хиймэл оюун ухааны (AI) технологийг нэвтрүүлж буйтай холбогдуулан боловсон хүчнийхээ бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Тус банк нийт ажилтнуудынхаа 10 гаруй хувь буюу ойролцоогоор 20 мянган хүнийг ажлаас чөлөөлөх магадлалтай байгааг Bloomberg агентлаг эх сурвалж дурдан мэдээллээ.

Одоогоор HSBC банкинд 210 мянга орчим хүн ажилладаг. Цомхотголд голчлон харилцагчидтай шууд харьцдаггүй, дэлхийн үйлчилгээний төвүүдийн ажилтнууд өртөх төлөвтэй байна. Мөн зарим салбар нэгжүүдийг худалдах эсвэл нэгтгэх үйл явц ч үүнд нөлөөлөх аж.

Банкны санхүү эрхэлсэн захирал Пэм Каур хэлэхдээ, хиймэл оюун ухааныг зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үндсэн хэрэгсэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр үйлчилгээний төвүүд, харилцагчийн бичиг баримтыг шалгах болон гүйлгээний хяналт зэрэгт хиймэл оюун ухааныг ашиглах бүрэн боломжтойг тэмдэглэсэн байна.

Bloomberg Intelligence-ийн таамаглаж буйгаар, ойрын 3-5 жилийн хугацаанд дэлхийн томоохон банкууд хиймэл оюун ухаан нэвтрүүлснээр нийт 200 мянга орчим ажлын байрыг цомхотгох төлөвтэй байна. Мэдээллийн технологийн салбарын удирдлагуудын дунд явуулсан судалгаагаар банкуудын боловсон хүчин дунджаар 3 хувиар цөөрөх хүлээлттэй байгаа аж.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд