Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2025 оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдах албан ёсны барилдаануудын хуваарь гаргажээ. Энэхүү хуваарьт өсвөрийн бөхчүүдээс эхлээд улсын цолтнуудын өрсөлдөөн бүхий барилдаанууд багтсан байна.
XI сарын барилдааны хуваарь:
- 11-р сарын 1–2 (Бямба, Ням): Өсвөр үе, залуучуудын 2025 оны улсын аварга шалгаруулах барилдаан
- 11-р сарын 8 (Бямба) 14:30: “Алтан цом”-ын барилдаан
- 11-р сарын 9 (Ням) 14:30: “Алтан цом”-ын барилдаан
- 11-р сарын 15 (Бямба) 14:30: “Алтан цом”-ын барилдаан
- 11-р сарын 16 (Ням) 11:00: Аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан
- 11-р сарын 21 (Баасан) 13:00: Их эзэн Чингис хааны мэндэлсэний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
- 11-р сарын 22 (Бямба) 11:00: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан
- 11-р сарын 26 (Лхагва) 13:00: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан
- 11-р сарын 29 (Бямба) 11:00: Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан
Эдгээр барилдаанууд нь Монгол бөхийн уламжлалт өв соёлыг дэлгэрүүлэх, шинэ үеийн бөхчүүдийг бэлтгэх зорилготой юм.
