“CS Asia Championships 2026” тэмцээний хэсгийн шатны хүрээнд тавдугаар сарын 21-ний өдөр болсон тоглолтод The MongolZ баг Team Liquid-ээс илүү байж, 2:1-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа.
Тоглолтын мапуудын харьцаа:
- Mirage: 11:13
- Inferno: 13:7
- Nuke: 13:9
Ингэснээр The MongolZ баг В хэсгийн доод хүснэгтийн финалд шалгарч, хасагдах шат буюу плей-оффын эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Харин Team Liquid тэмцээнээ өндөрлүүлж, 9–12 дугаар байрт жагсав.
Багуудын бүрэлдэхүүн
The MongolZ:
- Бямбасүрэнгийн bLitz Гарьдмагнай
- Мөнхболдын Techno Содбаяр
- Банзрагчийн 910 Өсөхбаяр
- Батболдын mzinho Аюуш
- Ууганбаярын cobrazera Анарбилэг
Team Liquid:
- Камиль “siuhy” Шкарадек
- Роланд “ultimate” Томковяк
- Джонатан “EliGE” Яблоновски
- Кит “NAF” Маркович
- Марио “malbsMd” Самайоа
Тэмцээний тухай товчхон
CAC 2026 тэмцээн тавдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд плей-оффын тоглолтууд тавдугаар сарын 22-ноос 24-ний хооронд болох юм.
Эхний тоглолтууд best-of-1 (нэг мап тоглож ялагчийг тодруулах) форматаар явагдсан бол бусад тоглолтууд best-of-3 (гурван мапаас хоёр хожил авах), харин аваргын төлөөх шийдвэрлэх уулзалт best-of-5 (таван мапаас гурван хожил авах) форматаар тус тус явагдана. Тэмцээний нийт шагналын сан $1,000,000 юм.
