Европын “BC.Game” багт нэгдсэн Монголын чадварлаг залуу тоглогчид болох Азбаяр “Senzu” Мөнхболд, Аюш “Mzinho” Батболд нар дараагийн тэмцээний бэлтгэлээ базаахаар Европ тивийг зорилоо.
Тэд шинэ багийнхаа хамт долдугаар сарын сүүлээр болох тэмцээнд өөрсдийгөө сорихоор бэлтгэлээ (boot camp) ийнхүү эхлүүлж байна. “Senzu”, “Mzinho” нарын шинэ багийн хамт өрсөлдөх анхны тэмцээн нь Финланд улсад зохион байгуулагдах юм.
- Тэмцээний нэр: Elisa Esports BreakOut
- Хэзээ: 2026 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 1-ний хооронд
- Хаана: Финланд улсын нийслэл Хелсинки хот
“The MongolZ” багийг орхиж, алдарт Александр “s1mple” Костылевын тоглож буй “BC.Game” багтай албан ёсоор гэрээ байгуулсан залуу тоглогчдын хувьд энэхүү тэмцээн нь шинэ дүр төрхтэйгээр дэлхийн тавцанд гарах эхний том алхам болж байна.
Залуу тамирчиддаа Европын бэлтгэл болон удахгүй болох тэмцээнд нь өндөр амжилт хүсье.
