Залуусын хүсэн хүлээдэг “Playtime” наадмын өдрүүдэд Улаанбаатар хот болон түүний орчмоор цаг агаар нэлээд хувирамтгай, тогтворгүй байх төлөвтэй байна. Наадмын эхний өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул наадамчид, майхантай хоноглох зуулчид бэлтгэлээ сайн базаахыг цаг уурын байгууллагаас санууллаа.
Хотын цаг агаарын урьдчилсан төлөвийг өдрүүдээр багцлан хүргэж байна:
- Долоодугаар сарын 2 (Пүрэв): Наадмын нээлтийн өдөр хотод дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө 27°C дулаан, салхи 7 м/с хурдтай байна.
- Долоодугаар сарын 3 (Баасан): Шөнөдөө 14°C, өдөртөө 24°C дулаан. Өдөр нь үүлшиж, дуу цахилгаантай бороо үргэлжлэн орох тул дулаан хувцас, цув зэхээрэй.
- Долоодугаар сарын 4 (Бямба): Цаг агаар сэрүүвтэр хэвээр байна. Шөнөдөө 13°C, өдөртөө 24°C дулаан. Өдөртөө аадар бороотой, салхи 6 м/с хүрч ширүүснэ.
- Долоодугаар сарын 5 (Ням): Наадмын сүүлийн өдөр бороо намдаж, тэнгэр цэлмэнэ. Шөнөдөө 13°C, өдөртөө 27°C хүрч дулаарна.
- Долоодугаар сарын 6 (Дав): Наадам дууссаны дараа цаг агаар эрс халж, шөнөдөө 15°C, өдөртөө 30°C хүрч бүгчим халуун болох төлөвтэй байна.
Налайх, Тэрэлж болон Багануур орчмын цаг агаар
Наадам зохион байгуулагдаж буй бүс нутаг болон Тэрэлж орчмоор үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орох төлөвтэй. Тэрэлжид шөнөдөө 7-9°C, өдөртөө 23-25°C дулаан байх тул шөнөдөө нэлээд сэрүүн хонохыг анхаарна уу.
Харан Багануур орчмоор шөнөдөө бороогүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороотой, шөнөдөө 10-12°C, өдөртөө 25-27°C дулаан байна. Бороо орохын өмнө салхи түр зуур секундэд 4-9 метр хүрч ширүүсэх тул майхан, асраа бат бөх бэхлэхийг зөвлөж байна.

