ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт өнгөрсөн лхагва гарагт буюу тавдугаар сарын 20-ны өдөр цаг агаар ердийнхөөсөө хэт халж, агаарын хэмийн олон арван дээд амжилтыг шинэчиллээ.
Энэ талаар “Фобос” цаг уурын төвийн тэргүүлэх мэргэжилтэн Евгений Тишковец өөрийн Telegram сувгаар мэдээлсэн байна.
Цаг уурчийн хэлснээр, тус улсын нутаг дэвсгэрт нийт 20 температур өмнөх рекордоо эвдсэнээс долоо нь мужийн төв хотуудад бүртгэгджээ. Тухайлбал:
- Смоленск хотод агаарын хэм нэмэх 29.2 градуст хүрч (өмнөх дээд хэмжээ 2014 оны тавдугаар сарын 20-нд 27.7 градус байв),
- Вологда хотод 30.4 градус хүрч дулаарсан (өмнөх рекорд болох 29.2 градус нь 2014 оноос хойш хадгалагдаж байсан) байна.
- Кострома хотод агаарын хэм 30.7 градус хүрч, 1984 онд тогтоогдсон 29 градусын дээд амжилтыг давсан бол,
- Доод Новгород хотод 30.4 градус хүрч, 1934 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлт болох 30 градусыг эвджээ.
Үүнээс гадна Самара хотод нэмэх 31.4 градус (1979 оны хамгийн өндөр үзүүлэлтээс 0.6 градусаар илүү), Владимир хотод 31.2 градус (1979 оны 29 градусын эсрэг) хүрч шинэ дээд амжилт тогтоосон байна. Нийслэл Москва хотын хувьд агаарын хэм 30.1 градуст хүрсэн бөгөөд тус хотод 129 жилийн турш хадгалагдсан өмнөх дээд үзүүлэлт ийнхүү шинэчлэгдсэнийг шинжээч онцоллоо.
Харан Москва мужийн хувьд Можайск (нэмэх 30.4 градус) болон Коломна (нэмэх 30.8 градус) хотуудад шинэ рекордууд бүртгэгдсэн бөгөөд өмнөх амжилтууд нь харгалзан 2014 болон 2007 онуудад тогтоогдож байжээ.
