HomeСоёл Урлаг“Мөнгөн мод-2025” наадам энэ сарын 27-нд болно

“Мөнгөн мод-2025” наадам энэ сарын 27-нд болно

Соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” наадам Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Тус арга хэмжээ нь уран бүтээлийн чанар, хүртээмжийг дээшлүүлэх, уран бүтээлчдийн авьяас чадварыг үнэлэн урамшуулах зорилготой.

“Мөнгөн мод-2025” ёслолын ажиллагаа /2023.03.27/ Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулагдах бөгөөд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр соёл, урлагийн салбарын шилдэг бүтээл, уран бүтээлчдийг тодруулах юм. Энэ удаагийн наадмаар уран бүтээлийг дараах 14 төрлөөр шалгаруулна:

  • Соёлын өв
  • Ном хэвлэл
  • Дуу хөгжим
  • Тайзны урлаг
  • Дүрслэх урлаг
  • Кино урлаг
  • Нийтлэл, нэвтрүүлэг
  • Цахим бүтээл
  • Архитектур
  • Хувцас загвар
  • Зар сурталчилгаа
  • Дизайн
  • Гэрэл зураг
  • Судлаач

Харин уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн 11 ангиллаар тодруулж, “Мөнгөн мод” цом болон мөнгөн шагналаар шагнах аж.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд