HomeСоёл Урлаг“Монголын байгалийн гайхамшиг” үзэсгэлэн Японд нээгдэнэ

“Монголын байгалийн гайхамшиг” үзэсгэлэн Японд нээгдэнэ

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей болон Япон Улсын Нагояа хотын их сургуулийн музей хамтран зохион байгуулах олон улсын хэмжээний үзэсгэлэнгийн бэлтгэл ажил дуусах шатандаа оржээ. “Эрдэс ба Урлаг” нэртэй энэхүү үзэсгэлэн 2026 оны зургадугаар сард Нагояа хотын их сургуулийн музейд нээлтээ хийж, дөрвөн сарын турш үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.

Төслийн хүрээнд үзэсгэлэнг 2027 онд Монгол Улсад зохион байгуулж, дотоодын үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны нэгэн чухал ажил болж байна. Үзэсгэлэнгийн куратор Кимико Үжихара Монголын талын үзэсгэлэн дэглэлтийн багтай уулзаж, зохион байгуулалт, үзүүлэнгийн бүтэц, хоёр оронд хэрэгжих дэглэлтийн шийдлүүдийг эцэслэн тохиролцжээ.

Үзэсгэлэнгийн онцлог нь Монгол орны эрдэс баялгийг урлагийн бүтээлтэй хослуулан харуулахад оршиж байгаа бөгөөд шинжлэх ухаан, урлагийн уялдаа холбоог таниулахад чиглэж байна. Мөн үзэсгэлэнгийн хугацаанд дараах боловсролын хөтөлбөрүүд хэрэгжихээр төлөвлөгджээ:

  • Судалгаанд суурилсан танин мэдэхүйн хөтөлбөр
  • Урлаг, эрдсийн хосолсон сургалт
  • Олон нийтэд зориулсан лекц, хэлэлцүүлэг
  • Хүүхэд, залуусын оролцоог дэмжих интерактив хөтөлбөр

Энэхүү хамтарсан үзэсгэлэн нь Монголын байгалийн түүх, шинжлэх ухааны ололтыг олон улсад сурталчлахын зэрэгцээ Монгол, Японы эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой гэж үзэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд