HomeОсол хэрэгKFC, Pizza Hut нэр ашигласан цахим залилан 1.1 тэрбумд хүрэв

KFC, Pizza Hut нэр ашигласан цахим залилан 1.1 тэрбумд хүрэв

Сүүлийн үед KFC, Pizza Hut зэрэг олон улсын сүлжээ хоолны газрын нэр, дүр төрхийг дуурайлган хуурамч пэйж, холбоос үүсгэж иргэдийг залилан мэхлэх хэрэг эрчимжиж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Цахим орчинд “хямдралтай хоол захиалга” нэрээр түгээж буй заруудын цаана бодит хохирол дагуулсан гэмт хэрэг олноор бүртгэгдэж байна.

Он гарснаас хойш ийм төрлийн 302 хэрэг бүртгэгдэж, нийт хохирлын хэмжээ 1.1 тэрбум төгрөгт хүрчээ. Жишээлбэл, 35 настай эмэгтэй KFC-ийн нэр бүхий линкээр орж банкны мэдээллээ оруулсны дараа түүний данснаас 6 удаагийн гүйлгээгээр 46 сая төгрөг шилжүүлэгдсэн байна. Мөн өөр нэг иргэн ижил төрлийн линк ашигласны улмаас хоёр банкны данснаасаа нийт 20,754,000 төгрөг алдаж, залилуулсан хэрэг бүртгэгдсэн байна.

Түүнчлэн байр худалдан авахаар хуримтлал үүсгэж байсан иргэн богино хугацаанд 65 сая төгрөгөө алдсан тохиолдол ч гарчээ. Залилангийн схем нь хуурамч пэйжээр “зөвхөн өнөөдрийн хямдрал” гэх зар түгээж, хэрэглэгчийг линкээр нэвтрүүлэн банкны мэдээлэл болон баталгаажуулах код авч, улмаар дансанд нь нэвтрэн мөнгийг шилжүүлдэг байдлаар үйлдэгдэж байна.

Ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Сэжигтэй линк, хэт хямд саналд итгэхгүй байх
  • Албан ёсны эх сурвалжийг шалгах
  • Банкны нууц мэдээлэл, баталгаажуулах кодыг бусдад өгөхгүй байх

Албан ёсны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд захиалга авахдаа банкны нууц мэдээлэл шаарддаггүй тул иргэд анхаарал болгоомжтой байх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд онцолж байна. Нэг удаагийн анхааралгүй үйлдэл их хэмжээний санхүүгийн хохиролд хүргэх эрсдэлтэй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд