HomeСпортХ:20 чиглэлийн цагийн хуваарь шинэчлэгдлээ

Х:20 чиглэлийн цагийн хуваарь шинэчлэгдлээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу чиглэсэн нийтийн тээврийн үйлчилгээ 24 цагийн турш тасралтгүй үйлчилж байгаа бөгөөд зарим чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Үүнд Х:20 буюу 5 шар-Чингис хаан ОУНБ чиглэлийн автобусны хөдөлгөөний шинэчилсэн цагийн хуваарь мөрдөгдөж эхэлжээ.

Тус чиглэл нь Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар зэрэг зогсоолоор дамжин үйлчилдэг бөгөөд зорчих үнэ том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг байна. Иргэдийн зорчих урсгал, нислэгийн хуваарьт нийцүүлэн хөдөлгөөний давтамжийг дараах байдлаар тогтоосон байна.

Шинэ цагийн хуваарь:

  • 5 шар буудлаас явах: 05:50, 08:50, 11:50, 14:50, 17:50, 20:50
  • “Чингис хаан” ОУНБ-д ирэх: 06:50, 09:50, 12:50, 15:50, 18:50, 21:50
  • 5 шар буудалд ирэх: 08:30, 11:30, 14:30, 17:30, 20:30, 23:30
  • “Чингис хаан” ОУНБ-аас явах: 07:30, 10:30, 13:30, 16:30, 19:30, 22:30

Мөн тус чиглэлээс гадна Х:19, ШҮ:4 чиглэлүүд хэвийн үйлчилж байгаа бөгөөд зорчигчид бүх төрлийн картаар төлбөрөө хийх боломжтой. Түүнчлэн UBCARD аппликейшнаар дамжуулан автобусны суудлыг гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах нөхцөл бүрдсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд