НүүрОлон улсын мэдээФранцын парламент эвтанази зөвшөөрөх хуулийн төслийг дэмжлээ

Францын парламент эвтанази зөвшөөрөх хуулийн төслийг дэмжлээ

Францын парламентын доод танхим болох Үндэсний ассамблей эвтаназийг хуульчлах хуулийн төслийг дэмжлээ. Санал хураалтаар 291 гишүүн дэмжиж, 241 гишүүн эсэргүүцсэн байна.

Шинэ зохицуулалтын дагуу эдгэршгүй өвчний сүүлийн шатанд орсон, насанд хүрсэн Францын иргэд сайн дурын үндсэн дээр амьдралаа дуусгах эрх авах юм. Үүний гол нөхцөл нь эмчилгээний аргаар хөнгөвчлөх боломжгүй байнгын бие махбодын эсвэл сэтгэлзүйн шаналалтай байх явдал аж.

Эцсийн шийдвэрт нэмэлт хугацаа олгоно

Амьдралаа дуусгах хүсэлт гаргасан хүн эхлээд эмч нарын комиссоос зөвшөөрөл авах шаардлагатай. Үүний дараа түүнд шийдвэрээ эргэн харах нэмэлт хугацаа олгох юм.

Хэрэв тухайн хүн шийдвэрээ хэвээр үлдээвэл үхэлд хүргэх тариаг өөрөө хийх ёстой. Харин өвчтөн биеийн байдлаасаа шалтгаалан үүнийг өөрөө хийх боломжгүй тохиолдолд эмч эсвэл сувилагч тариаг хийх эрхтэй байна.

Ингэснээр Франц сайн дурын үндсэн дээр амьдралаа дуусгахыг зөвшөөрсөн дэлхийн 11 дэх улс болж байна. Европт ийм зохицуулалт Нидерланд, Бельги, Люксембург, Португал, Испани зэрэг оронд мөн хэрэгждэг.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд