Загварын салбар дахь хэрэглэгчдийн зан төлөвт дүн шинжилгээ хийдэг төрөлжсөн Lyst платформын шинжээчид 2025 оны сүүлчийн улирлын дэлхийн хамгийн алдартай загварын брэндийг тодруулжээ. Mongolnews24.com сайтаас мэдээлснээр, холбогдох тайлан тус платформын албан ёсны вэбсайтад нийтлэгдсэн байна.
Чансааг Францын алдарт Saint Laurent брэнд дахин тэргүүлэв. Удаах хоёр болон гуравдугаар байрт Miu Miu, COS брэндүүд байр сууриа хадгалан үлджээ. Харин Ralph Lauren брэнд чансаагаа таван байраар ахиулж дөрөвдүгээр жагссан бол, тавдугаар байрыг Prada брэнд хаалаа.
Түүнчлэн шилдэг аравт Coach, The Row, Burberry, Gucci болон Moncler брэндүүд багтсан байна.

