HomeНийгэм“COP-17”-ийн зам, талбайн ажлыг долоодугаар сарын 1 гэхэд дуусгана

“COP-17”-ийн зам, талбайн ажлыг долоодугаар сарын 1 гэхэд дуусгана

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд болно. Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлээс түр байгууламж, авто замын тохижилт, шугам сүлжээний ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

НЗХГ-ын дарга Б.Одбаяр авто зам, явган замын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Тухайлбал, 24 мянган ам метр талбайд цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурийг хийсэн. 18 мянган ам метр талбайд суурь асфальт бетон хучилтыг хийж дууссан байна. Бид долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Хурлын хүрээнд хийх зам, талбайн ажилд дугуйн зам, явган зам, авто зогсоол багтаж байгаа юм. Одоогоор нийт ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай үргэлжилж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд