HomeШоу бизнесБритни Спирс ресторанд "хуцаж", хутга барьж олныг гайхшруулав

Бритни Спирс ресторанд “хуцаж”, хутга барьж олныг гайхшруулав

Америкийн нэрт дуучин Бритни Спирс Лос-Анжелес хотын нэгэн ресторанд оройн зоог барих үедээ хачирхалтай авирлаж, үйлчлүүлэгчдийг сандаргасан тухай мэдээлэл цацагдлаа.

Хэд хоногийн өмнө дуучин бүсгүй нэгэн эрэгтэй, эмэгтэйн хамт ресторанд амарч байжээ. Гэвч түүний авир байдал бусдын анхаарлыг татаж, нэлээдгүй гайхшруулсан байна. Тухайн үед ресторанд байсан “TMZ” агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Бритни гэнэт дуугаа өндөрсгөн хашхирч, бүр нохой шиг хуцаж эхэлсэн гэнэ.

Үүгээр ч зогсохгүй дуучин бүсгүй гартаа хутга барин ресторанаар явж, дотор тамхи татсан тул ажилтнууд түүнд сануулга өгөхөд хүрсэн байна. Улмаар Бритни Спирс хамгаалагчийнхаа хамт зоогийн газрыг орхин гэртээ харьжээ.

Дуучны төлөөлөгчид энэхүү явдалд албан ёсны тайлбар өгөхдөө хүмүүс нөхцөл байдлыг хэтэрхий дөвийлгөж байна хэмээн мэдэгдэв. Тэд Бритниг туслах болон хамгаалагчийнхаа хамт амарч байсныг баталсан ч түүнийг зүгээр л оройн хоолоо идэж байсан гэж тайлбарлажээ. “Хуцаж” байсан гэх тухайд, дуучин бүсгүй өөрийнх нь нохой хөршүүд рүүгээ хэрхэн хуцсан тухай түүх ярьж өгч байсан гэнэ. Харин хутганы хувьд, тэрээр гамбургераа хуваахдаа ашиглаад, суудлаасаа босохдоо санаандгүй гартаа барьж үлдсэн гэх тайлбарыг өгсөн байна.

Энэ бол цэвэр хэтрүүлэг. Бритни туслах болон хамгаалагчийн хамт нам гүм оройн хоол идэж байсан. Тэр хэнд ч аюул учруулаагүй, зүгээр л гамбургераа зүссэн юм. Түүний хийсэн үйлдэл болгоныг ийнхүү дайрч давшилж байгаа нь 20 жилийн өмнө хэвлэл мэдээллийнхэн түүнийг ‘муу хүн’ болгож харагдуулахыг оролдож байсантай яг адилхан байна. Энэ бол инээдтэй хэрэг бөгөөд одоо зогсох ёстой” хэмээн дуучны төлөөлөгчид мэдэгдэлдээ онцолжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд