HomeНийгэмБ.Цэвээндаш 1418 км гүйж Тяньжинд барианд орлоо

Б.Цэвээндаш 1418 км гүйж Тяньжинд барианд орлоо

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа, МУГТ Б.Цэвээндаш 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн холын зайн гүйлтээ амжилттай өндөрлүүлж, эх орондоо хүрэлцэн ирэв. Тэрбээр Улаанбаатар-Бээжин-Тяньжин гэсэн маршрутаар нийт 34 хоногийн турш бүтэн марафоны хэмнэлээр гүйж, спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ.

Түүний туулсан 1418 км замыг задалж үзвэл Монгол Улсын нутаг дэвсгэрээр Замын-Үүд боомт хүртэл 661 км, харин БНХАУ-ын Эрээн хотоос Бээжин хүртэл 757 км замыг туулан Тяньжин хотод барианд орсон байна. Энэхүү хүнд бэрх гүйлтийг тэрбээр өөрийн тэсвэр хатуужлыг сорин, хоёр улсын найрамдал болон эрүүл мэндийг сурталчлах зорилгоор гүйцэтгэжээ.

Айлчлалынхаа төгсгөлд тэрбээр БНХАУ-ын талаас дараах нэр хүндтэй шагналуудыг хүртсэн байна:

  • БНХАУ-ын талаас “Дэлхийн эрүүл мэндийн элч” хүндтэй цол;
  • БНХАУ-ын “Эдийн Засаг, Статистикийн Судалгааны Хүрээлэн”-гээс “Нэг бүс – Нэг зам, хайр ба сайн үйлсийн элч” шагнал.

Гүйлтийн сүүлийн өдөр түүнийг БНХАУ-ын албаны хүмүүс болон спорт сонирхогчид хүндэтгэлтэйгээр угтан авч, олон улсын түвшинд гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлсэн юм. МУГТ Б.Цэвээндаш ийнхүү 1400 гаруй км замыг зөвхөн өөрийн хүчээр туулснаар Монгол хүний бие бялдар, сэтгэл зүйн хатуужлыг дэлхий дахинд дахин нэгэнтээ таниуллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд