НүүрЦахим спорт"Senzu", "Mzinho" нар шинэ багийнхаа хамт Европт бэлтгэл хийхээр эх орноосоо мордлоо

“Senzu”, “Mzinho” нар шинэ багийнхаа хамт Европт бэлтгэл хийхээр эх орноосоо мордлоо

Европын “BC.Game” багт нэгдсэн Монголын чадварлаг залуу тоглогчид болох Азбаяр “Senzu” Мөнхболд, Аюш “Mzinho” Батболд нар дараагийн тэмцээний бэлтгэлээ базаахаар Европ тивийг зорилоо.

Тэд шинэ багийнхаа хамт долдугаар сарын сүүлээр болох тэмцээнд өөрсдийгөө сорихоор бэлтгэлээ (boot camp) ийнхүү эхлүүлж байна. “Senzu”, “Mzinho” нарын шинэ багийн хамт өрсөлдөх анхны тэмцээн нь Финланд улсад зохион байгуулагдах юм.

  • Тэмцээний нэр: Elisa Esports BreakOut
  • Хэзээ: 2026 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 1-ний хооронд
  • Хаана: Финланд улсын нийслэл Хелсинки хот

“The MongolZ” багийг орхиж, алдарт Александр “s1mple” Костылевын тоглож буй “BC.Game” багтай албан ёсоор гэрээ байгуулсан залуу тоглогчдын хувьд энэхүү тэмцээн нь шинэ дүр төрхтэйгээр дэлхийн тавцанд гарах эхний том алхам болж байна.

Залуу тамирчиддаа Европын бэлтгэл болон удахгүй болох тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд