НүүрБоловсролОлон улсын физикийн олимпиадаас Монголын баг 100 хувийн амжилт үзүүллээ

Олон улсын физикийн олимпиадаас Монголын баг 100 хувийн амжилт үзүүллээ

Колумб Улсын Букараманга хотноо зохион байгуулагдсан Олон улсын физикийн 56 дугаар олимпиад (IPhO 2026) албан ёсоор өндөрлөлөө. Дэлхийн 90 орны 400 гаруй шилдэг сурагч онолын болон туршилтын нарийн төвөгтэй даалгавруудаар ухаан бодлоо уралдуулсан тус нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, багийн таван сурагч бүгд медаль хүртсэн байна.

Эх орноо төлөөлөн медаль хүртсэн шилдэг сурагчид:

  • Э.Ичинбат – Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
  • А.Орхонтуул – МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль
  • М.Мөнх-Оргил – Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
  • Б.Эрмүүн – Шинэ Монгол сургууль
  • Г.Амармэнд – Дархан-Уул аймгийн Од сургууль

Шигшээ багийг бэлтгэсэн багш нарын бүрэлдэхүүн

Сурагчдыг олон улсын тавцанд амжилттай бэлтгэж, энэхүү бахархам амжилтыг хамтдаа бүтээлцсэн багш, эрдэмтдийн багт дараах эрхмүүд ажиллажээ. Үүнд:

  • Г.Мөнхбаяр – Шигшээ багийн ахлагч
  • М.Отгонбаатар – МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор, дэд профессор, МУИС-ийн багш
  • М.Ганбат – Монгол Улсын Гавьяат багш
  • Р.Энхбат – Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал
  • Н.Оюунчимэг – Багш
  • Э.Гүндалай – “Олонлог.exe” сургуулийн багш

Монгол сурагчдын оюун ухаан, ур чадварыг дэлхийн тавцанд тамгалж, 100 хувийн амжилт үзүүлсэн шигшээ багийн тамирчид болон бэлтгэсэн багш нарт нь халуун баяр хүргэе.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд