НүүрНийгэмМогойн хоргүйсүүрийн улсын нөөцийг анх удаа бүрдүүллээ

Могойн хоргүйсүүрийн улсын нөөцийг анх удаа бүрдүүллээ

Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах бодлогын хүрээнд могойд хатгуулсан үед хэрэглэх могойн хоргүйсүүрийн улсын нөөцийг Монгол Улс түүхэндээ анх удаа төвлөрсөн байдлаар бүрдүүллээ.

Эрүүл мэндийн сайдын багцын санхүүжилтээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас олон төрлийн могойн хорд үйлчлэх 266 хүн тун хоргүйсүүрийг импортлон авсан байна. Уг хоргүйсүүрийг улсын хэмжээнд нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдэд хуваарилан байршуулаад байна.

Жилд дунджаар 110 гаруй хүн могойд хатгуулдаг

Сүүлийн таван жилийн статистик мэдээллээр Монгол Улсад могойд хатгуулсан 559 тохиолдол албан ёсоор бүртгэгджээ. Энэ нь манай оронд жил бүр олон арван хүн могойн хордлогод өртөж, эрүүл мэндээрээ хохирдог болохыг харуулж байна.

Иймд тус улсын нөөцийг бий болгосон нь дараах ач холбогдолтой:

  • Могойд хатгуулсан иргэдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй, шуурхай үзүүлэх,
  • Хөдөө орон нутаг болон нийслэлийн эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах,
  • Иргэдийн амь насыг аврах чадавхыг эрүүл мэндийн салбарт бодитоор нэмэгдүүлэх чухал алхам болж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд