Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаан амжилттай өндөрлөлөө. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал төрийн их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүчит бөхчүүдийг хүлээн авч уулзан, баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.
Төрийн наадмын шинэ цолтнууд
Энэ жилийн түүхэн ойн баяр наадамд хүч чадал, ур чадвараараа гоцлон шалгарсан бөхчүүд цолоо ахиулж, наадамчин олноо баясгасан билээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд дараах бөхчүүдэд тусгайлан баяр хүргэлээ.
- Даян аварга Б.Орхонбаяр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр 10 даван босоо түрүүлж, Монгол Улсын Даян аварга цолны болзол хангасан юм.
- Улсын арслан Б.Бат-Өлзий: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий ес давж үзүүрлэн, Улсын арслан цолны болзол хангалаа.
Ерөнхий сайд Н.Учрал бөхчүүдэд хандан, үндэсний бөхийн өв соёл, ёс жудгийг дээдлэн, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж явахыг хүсэж, цаашдын спорт замналд нь улам их амжилт ерөөв.
