Монголын поп хөгжмийн ертөнцийн түүхийг бичилцэж яваа Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд фэнүүддээ зориулж нэгэн супер бэлэг задлахаар болжээ. Тэрбээр ирэх наймдугаар сарын 15-ны өдөр “Socialpay Park”-ын задгай тайзнаа “Хайрын хүч” нэртэй бие даасан тоглолтоо хийхээр товлосон бөгөөд хамгийн гол нь үзэгчиддээ бүрэн үнэ төлбөргүй толилуулахаар шийджээ.
Тоглолтыг хэрхэн үнэгүй үзэх вэ?
Энэхүү гайхалтай үдшийг Д.Болдтой хамт хит дуунуудыг нь даган дуулж өнгөрүүлэхийн тулд та заавал мөнгө төлж тасалбар авах шаардлагагүй. Харин үүний оронд “URAM” аппликейшныг гар утсандаа татаж суулгах хэрэгтэй юм. Тус аппликейшн дээр өөрийн бүтээсэн, эерэг уур амьсгалтай гурван богино хэмжээний бичлэгийг байршуулснаар тоглолтыг үзэх эрх тань нээгдэнэ.
Нийгэмд эерэг контент бүтээх давалгааг ийнхүү урамшуулж буй бөгөөд “URAM” аппликейшн нь долоодугаар сарын 8-ны өдрөөс эхлэн залуусын бичлэгийг албан ёсоор хүлээн авч эхлэх гэнэ шүү. Зуны сүүлчийн сарын налгар үдшийг “Хайрын хүч”-ээр цэнэглэгдэж өнгөрүүлэх боломжоо бүү алдаарай. Бэлтгэлээ одооноос базааж, бүтээлч бөгөөд эерэг бичлэгийн санаануудаа бодож олоорой, залуусаа!
