НүүрШоу бизнесХолливуудын хамгийн өндөр ашиг орлоготой одод тодорлоо: Адам Сандлер жагсаалтыг манлайлав

Холливуудын хамгийн өндөр ашиг орлоготой одод тодорлоо: Адам Сандлер жагсаалтыг манлайлав

Дэлхийн бизнесийн нөлөө бүхий “Forbes” сэтгүүлээс 2025 оны Холливуудын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн шинэчилсэн чансааг олон нийтэд танилцууллаа. Өнөө цагт кино ододын санхүүгийн эх үүсвэр зөвхөн уламжлалт кино театруудын борлуулалтаар хязгаарлагдахаа больсон бөгөөд стриминг платформуудын гэрээ, киноны цэвэр ашгаас хувь хүртэх болон брэндийн сурталчилгаа зэрэг нь орлогын гол цөм болж байна.

Сандлер болон Круз нарын санхүүгийн амжилт

Энэ удаагийн чансааг инээдмийн төрлийн бүтээлүүдээрээ алдаршсан, өдгөө 60 настай жүжигчин Адам Сандлер өнгөрсөн онд 48 сая ам.долларын ашиг олсон үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Түүний олон жилийн турш “Netflix” компанитай байгуулсан амжилттай түншлэл болон өөрийн эзэмшдэг “Happy Madison” продакшнаар дамжуулан гаргадаг кинонууд нь түүнийг Холливуудын хамгийн тогтвортой өндөр орлоготой жүжигчдийн нэг болгожээ. Түүний араас 64 настай, Холливуудын хамгийн эрэлттэй тулаант киноны од Том Круз 46 сая ам.долларын орлогоор хоёрдугаар байрт бичигдсэн байна. Кино урлагийн салбарт 40 гаруй жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөсөн түүний бокс оффисын борлуулалт болон киноноос ашиг хуваах ухаалаг гэрээнүүд нь ийнхүү дээгүүр эрэмблэгдэх гол хөшүүрэг болжээ.

Шилдэг таван од ба эхний аравт багтсан уран бүтээлчид

Жагсаалтын гуравдугаар байрт Марк Уолберг 44 сая ам.доллароор орсон бол Скарлетт Иоханссон 43 сая ам.долларын орлоготойгоор дөрөвдүгээрт хурдалж, Брэд Питт 41 сая ам.долларын ашиг орлогоор айргийн тавд багтжээ. Түүнчлэн 2025 оны хамгийн өндөр орлоготой Холливуудын жүжигчдийн жагсаалтын эхний арван байрт дараах уран бүтээлчид багтсан байна:

  • Денкел Вашингтон
  • Жек Блэк
  • Жейсон Момоа
  • Дэниел Крейг
  • Милли Бобби

Эдгээр уран бүтээлчид нь дэлхийн хэмжээнд кино урлагийн үнэ цэнийг тодорхойлж, стриминг болон театрын салбараас хамгийн өндөр ашиг хүртэгсэд болж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд