Японд Pokémon франчайзын хэв маягаар засаж тохижуулсан дэлхийн хамгийн анхны нисэх онгоцны буудал нээгдэх гэж байна. Ишикава мужид байрлах Noto Satoyama нисэх онгоцны буудал ирэх долоодугаар сарын 7-ноос эхлэн Noto Satoyama Pokémon With You Airport нэртэйгээр ажиллах аж. Энэхүү шинэ өнгө төрх нь 2024 оны сүйрэлт газар хөдлөлтийн дараа Ното хошууг сэргээн босгох хөтөлбөрийн нэг хэсэг болсон юм.
Уг төслийг Ишикава мужийн эрх баригчид болон 2011 оны Тохокугийн газар хөдлөлтийн дараа гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудыг дэмжих зорилгоор байгуулагдсан Pokémon With You Foundation буяны байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Нисэх онгоцны буудлын энэхүү сэдэвчилсэн засалт 2029 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх ажээ.
Түүнчлэн нисэх буудлын терминал дотор нисдэг төрлийн бүх 111 покемоныг байршуулах юм байна. Эдгээр дүрүүд нь хана, тэмдэглэгээ, зорчигч суух хонгил болон хүлээлгийн танхимуудад дүрслэгдэх аж. Төв атриум (atrium буюу шилэн дээвэртэй уужим танхим)-д онгоцтой Пикачугийн том хөшөөг босгох бол ажиглалтын талбайд хэдэн арван Пикачу болон бусад покемоны дүрс бүхий тусгай бүсийг засах гэнэ.

Засал чимэглэлийн тодорхой хэсгийг 2024 онд Ното хошуунд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд зориулжээ. Хүрэлцэн ірэх хэсэгт бүс нутгийг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээсэн Akarui Mirai (“Гэгээн ірээдүй”) нэртэй бүтээлийг дэлгэн харуулах юм. Уг бүтээлд багтсан Пикачу, Пласл, Майнун покемонуудыг мөн терминал дотор том хэмжээний 3D хөшөө болгон байрлуулжээ.
Тус төсөлд зориулж мөн Sky of Hope (“Итгэлийн тэнгэр”) цуврал зургуудыг гаргасан бөгөөд үүнийг нисэх буудлын засал чимэглэл, бэлэг дурсгал болон Ното хошууны чиглэлд явах сэдэвчилсэн автобуснуудад ашиглах аж. Түүнчлэн тус бүс нутагт усан төрлийн покемонуудын дүрстэй сэдэвчилсэн Покемон-хөлийн банн бий болох юм байна.
Үүнээс гадна нисэх онгоцны буудалд ухаалаг утсаараа үзэх боломжютой оригинал анимэйшн цувралыг толилуулах аж. Үүний нэг анги болох “Fly, Bagon!” нь нисэхийг мөрөөддөг Бейгон покемоны тухай өгүүлдэг байна.
Буудлын Serendipity дэлгүүрт футболк, түлхүүрийн оосор, чемоданы шошго, ачааны бүс зэрэг сэдэвчилсэн мерч (merch буюу бэлэг дурсгалын бүтээгдэхүүн) худалдаалагдана. Харан гуравдугаар давхарт байрлах Annon ресторан “Покемон” сэдэвчилсэн блинчик болон тусгай ундаагаар үйлчлэх ажээ.
(Эх сурвалж: Hypebeast)
