HomeСпортThe MongolZ баг "CS Asia Championships 2026" тэмцээнд Team Liquid-ийг хожлоо

The MongolZ баг “CS Asia Championships 2026” тэмцээнд Team Liquid-ийг хожлоо

CS Asia Championships 2026” тэмцээний хэсгийн шатны хүрээнд тавдугаар сарын 21-ний өдөр болсон тоглолтод The MongolZ баг Team Liquid-ээс илүү байж, 2:1-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа.

Тоглолтын мапуудын харьцаа:

  • Mirage: 11:13
  • Inferno: 13:7
  • Nuke: 13:9

Ингэснээр The MongolZ баг В хэсгийн доод хүснэгтийн финалд шалгарч, хасагдах шат буюу плей-оффын эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Харин Team Liquid тэмцээнээ өндөрлүүлж, 9–12 дугаар байрт жагсав.

Багуудын бүрэлдэхүүн

The MongolZ:

  • Бямбасүрэнгийн bLitz Гарьдмагнай
  • Мөнхболдын Techno Содбаяр
  • Банзрагчийн 910 Өсөхбаяр
  • Батболдын mzinho Аюуш
  • Ууганбаярын cobrazera Анарбилэг

Team Liquid:

  • Камиль “siuhy” Шкарадек
  • Роланд “ultimate” Томковяк
  • Джонатан “EliGE” Яблоновски
  • Кит “NAF” Маркович
  • Марио “malbsMd” Самайоа

Тэмцээний тухай товчхон

CAC 2026 тэмцээн тавдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд плей-оффын тоглолтууд тавдугаар сарын 22-ноос 24-ний хооронд болох юм.

Эхний тоглолтууд best-of-1 (нэг мап тоглож ялагчийг тодруулах) форматаар явагдсан бол бусад тоглолтууд best-of-3 (гурван мапаас хоёр хожил авах), харин аваргын төлөөх шийдвэрлэх уулзалт best-of-5 (таван мапаас гурван хожил авах) форматаар тус тус явагдана. Тэмцээний нийт шагналын сан $1,000,000 юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд