Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас (МҮДЭБ) өнгөрсөн жилийн буюу 2025 оны Үндэсний их баяр наадмын үеэр тамирчдаас авсан допингийн шинжилгээний хариуг хэзээ, хэрхэн хүлээн авсан талаарх албан ёсны нарийвчилсан хугацааг танилцууллаа. Дийлэнх сорьцын хариу лабораторид очсоноос хойш 48 цагийн дотор иржээ.
Сорьц цуглуулалт болон тээвэрлэлт
Үндэсний их баяр наадмын үеэр допингийн хяналтыг чанд тогтоох зорилгоор Эрүүгийн цагдаагийн алба болон Тагнуулын ерөнхий газрын хяналтын дор сорьцуудыг тээвэрлэсэн байна.
- Нийт цуглуулсан сорьц: Үндэсний бөхийн 32, сурын харвааны 16 тамирчнаас нийт 48 сорьц цуглуулсан.
- Лабораторид хүлээлгэн өгсөн нь: ХБНГУ-ын Дрезден хотын итгэмжлэгдсэн лабораторид 2025 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 19:35 цагт (Европын цагаар) албан ёсоор хүлээлгэж өгсөн.
Шинжилгээний хариу ирсэн дараалал
Лабораторийн туршилтын үр дүнг Үндэсний бөхийн салбар хорооны албан ёсны цахим шуудангаар дараах хугацааны дарааллаар хүлээн авчээ:
| Хүлээн авсан огноо, цаг | Ирсэн хариуны тоо |
| 2025 оны 7 дугаар сарын 16-ны 21:32 цагт | 16 хариу |
| 2025 oны 7 дугаар сарын 16-ны 21:33 цагт | 13 хариу |
| 2025 оны 7 дугаар сарын 16-ны 21:34 цагт | 14 хариу |
| 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр | 3 хариу |
| 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр | 1 хариу |
| 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр | 1 хариу |
| Нийт | 48 хариу |
Үр дүнгийн тайлбар: Шинжилгээний дийлэнх хариу хуулийн хугацаандаа буюу эхний 48 цагт багтаж ирсэн байна. Харин сүүлд буюу 7 дугаар сарын 18, 23 болон 8 дугаар сарын 15-нд ирсэн хариунууд нь сэжигтэй үр дүн илэрсэн, нэмэлт баталгаажуулалт болон нарийвчилсан шинжилгээ шаардагдсан тул хугацаа нь ийнхүү уртассан болохыг МҮДЭБ-аас тайлбарлав.
