HomeНийгэм10 мянга гаруй цагдаад 6.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

10 мянга гаруй цагдаад 6.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цагдаагийн албан хаагчдын цалингийн төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэх мэдээлэлд албан ёсны тайлбар өглөө. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайд Б.Энхбаярыг холбон гарсан мэдээллийг үгүйсгэж, бодит нөхцөл байдлыг тодруулсан байна.

Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны цалингийн сангийн хэмнэлтээс үүссэн 6.5 тэрбум төгрөгийг урамшуулал хэлбэрээр зарцуулжээ. Улсын хэмжээнд цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагад ажиллаж буй 10.971 албан хаагчид тус бүр 600.000 төгрөгийн “13 дахь сарын цалин”-гийн урамшуулал авсан байна.

Энэхүү урамшууллыг олгохдоо дараах хууль, журамд үндэслэсэн гэж тайлбарлажээ:

  • Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журам”
  • Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1
  • Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5

Яамны зүгээс энэхүү санхүүжилт нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангахад ажиллаж буй албан хаагчдыг дэмжих зорилготой байсан гэж онцолсон байна. Иймд төсвийг зориулалт бусаар ашигласан гэх мэдээлэл нь “ор үндэслэлгүй, худал ташаа, бодит байдлыг илтэд мушгин гуйвуулсан улс төрийн зорилготой мэдээлэл” гэж мэдэгдэлд дурджээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд