Ням, 4 сар 20, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиЗөвшөөрөл олгох шийдвэрүүдийг “И-Монгол” системээр дамжуулан хүргэх болно

Зөвшөөрөл олгох шийдвэрүүдийг “И-Монгол” системээр дамжуулан хүргэх болно

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрөлтэй холбоотой бүхий л шийдвэрлэлийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэхийг төрийн байгууллагуудад үүрэг болголоо. Үүнд зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох зэрэг бүх процесс хамаарна.

Шинэ журам, шаардлагууд:

  • Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах
  • Шат дамжлагыг багасгах, хэм хэмжээг мөрдөх
  • Захиргааны хэм хэмжээний актыг хуульд нийцүүлэн батлах
  • Хур” системээр баримт бичиг, мэдээллийг баталгаажуулах
  • Цахим төлбөрийн баримтаар зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хянах
  • “И-Монгол” системээр шийдвэрийг иргэнд мэдэгдэх
  • e-business.mn системд нэгтгэн хүргэх

Эдгээр ажлыг 2025 оны тавдугаар сарын 1-ний дотор бүрэн хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан бөгөөд, холбогдох системийн хөгжүүлэлт, мэргэжил арга зүйн дэмжлэгийг Санхүүгийн мэдээллийн технологийн төв болон “И-Монгол” УТҮГ хариуцан гүйцэтгэх юм.

Одоогийн нөхцөл байдал:

  • “license.mn” системээр 76 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна
  • “e-business.mn” системээр 43 төрлийн зөвшөөрөл
  • Эрх бүхий байгууллагууд өөрийн системээр 116 зөвшөөрөл олгож байгаа
  • Зөвшөөрлийн нэгдсэн санд нийт 151,746 нэгж мэдээлэл бүртгэгдсэн
  • 73 зөвшөөрөл цаасан хэлбэрээр олгогдож байна

Энэхүү цахим шилжилт нь зөвшөөрөл олголтын ил тод, шуурхай, үр ашигтай байдлыг нэмэгдүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоно гэж үзэж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд