Ням, 6 сар 15, 2025
HomeШоу бизнесЖонгүг цэргээс халагдсан өдөр нэгэн эмэгтэй гэрт нь нэвтрэхийг завджээ

Жонгүг цэргээс халагдсан өдөр нэгэн эмэгтэй гэрт нь нэвтрэхийг завджээ

BTS хамтлагийн гишүүн Жонгүг болон Жимин 2025 оны зургаадугаар сарын 11-ний өдөр цэргийн албаа дуусгасан билээ. Гэвч Жонгүг цэргээс халагдсан яг тэр өдөр 30 гаруй насны БНХАУ-ын иргэн эмэгтэй түүний амьдардаг байр руу нэвтрэхийг завдсан хэрэг гарч, хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж байна.

Хэрэг явдал хэрхэн болсон бэ?

Сөүл хотын Ёнсан дүүргийн цагдаагийн газар 2025 оны зургаадугаар сарын 12-нд мэдээлэл хийхдээ, лхагва гарагийн орой буюу халагдсанаас нь хойш удалгүй нэгэн эмэгтэйг баривчилсан тухай мэдэгдлээ.

Тухайн орой, 23:20 цагийн үед, Жонгүгийн байрны үүдэнд сэжиг бүхий этгээд хаалганы нууц кодыг дахин дахин оролдон оруулах үйлдэл хийж байгааг хөрш нь анзаарч цагдаад мэдэгджээ. Үүний дагуу цагдаа нар тухайн газарт очиж, эмэгтэйг газар дээр нь баривчилсан байна.

Эмэгтэйн мэдүүлэг:

Эх сурвалжуудын мэдээлснээр, баривчлагдсан эмэгтэй Жонгүг цэргээс халагдсаны дараа түүнийг уулзахаар Солонгост ирсэн хэмээн цагдаа нарт мэдүүлжээ. Цагдаагийн байгууллага уг хэргийг гадаадын иргэн оршин суугчийн орон байр руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон хэрэг гэж үзэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд