Даваа, 6 сар 9, 2025
HomeОсол хэрэгЗарим гол үерийн түвшинг давж, аюулын хэмжээнд хүрч байна

Зарим гол үерийн түвшинг давж, аюулын хэмжээнд хүрч байна

Цаг уурын нөхцөл, мөс цасны хайлалттай холбоотойгоор зарим голуудын усны түвшин огцом нэмэгдэж, үерийн түвшин болон аюултай түвшинг давсан тохиолдлууд бүртгэгдээд байна.

Үерийн түвшинг давсан голууд:

  • Дэлгэрмөрөн гол – усны түвшин 115 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг 15–40 см-ээр давсан
  • Булган гол – үерийн түвшинд хүрсэн
  • Буянт гол – аюултай түвшинг 10 см-ээр даван үерлэж байна

Усны түвшин нэмэгдсэн бусад голууд:

  • Хангай нуруунаас эхтэй Идэр, Сэлэнгэ, Орхон, Хануй, Гичгэнэ, Хойттамир, Богд, Завхан, Цагаантуруут
  • Алтай нурууны Ховд гол
    Эдгээр голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10–35 см-ээр нэмэгдсэн байна.

Сэрэмжлүүлэг

Дээрх голуудын эрэг дагуу суурьшсан малчид, тариаланчид, иргэд болон аж ахуйн нэгжүүдийг:

  • Усны түвшний нэмэгдлээс үүдэх болзошгүй үерийн аюулаас сэрэмжлэх
  • Голын ойролцоох нутаг дэвсгэрт мал, техник, эд хөрөнгөө байршуулахгүй байх
  • Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Онцгой нөхцөлд орон нутгийн мэргэжлийн байгууллагатай шуурхай холбоо барих

зэргийг анхааруулж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд