Нийслэлийн үзэгчдийг байлдан дагуулаад буй “Задлаагүй захиа” дэлгэцийн бүтээл орон нутгийн үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Уг киноны нээлт нэгдүгээр сарын 25-нд Увс аймгийн Ойрад театрт амжилттай болсон бөгөөд цаашид Монгол орны 21 аймаг, 330 сумыг хамран үзэгчидтэй уулзах нүсэр аялал үргэлжилж байна.
Кино баг хамт олон дараах хуваарийн дагуу орон нутгийн театруудад зочлох юм:
Нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь:
- Увс, Улаангом: 01.27-нд Ойрад театрт 10:00, 16:00, 18:00, 20:00 цагуудад.
- Ховд аймаг: 01.27 болон 01.28-нд Хөгжимт драмын театрт 16:00, 18:00, 20:00 цагуудад.
- Завхан, Улиастай: 01.28-нд Хөгжимт жүжгийн театрт 15:00, 17:00, 19:00 цагуудад.
- Сүхбаатар, Баруун-Урт: 01.29-нд Жаахан шарга чуулгад 11:00, 17:00, 19:00 цагуудад.
- Завхан, Тосонцэнгэл: 01.29-нд Соёлын төвд 15:00, 17:00, 19:00 цагуудад.
- Говь-Алтай: 01.29-нд Алтай чуулгад 17:00, 19:00 цагуудад.
- Архангай, Цэцэрлэг: 01.30 болон 01.31-нд Хөгжимт драмын театрт 16:00, 18:00, 20:00 цагуудад.
- Баянхонгор: 01.30-нд 17:00, 19:00, 21:00, харин 01.31-нд 17:00, 19:00 цагуудад Тэмүүжин театрт.
- Хэнтий, Чингис хот: 01.30-нд Хан Хэнтий чуулгад 17:00, 20:00 цагуудад.
- Багануур дүүрэг: 01.31-нд Соёлын ордонд 11:00, 17:00, 19:00 цагуудад.
Хоёрдугаар сарын үзвэрийн хуваарь:
- Өвөрхангай, Арвайхээр: 02.02 болон 02.03-нд Хөгжимт драмын театрт 16:00, 18:00, 20:00 цагуудад.
- Булган аймаг: 02.02-нд Хөгжимт жүжгийн театрт 15:00, 17:00, 19:00 цагуудад.
- Сэлэнгэ, Сүхбаатар: 02.03-нд Сэлэнгийн долгио чуулгад 15:00, 17:00, 19:00 цагуудад.
- Өмнөговь, Даланзадгад: 02.03 болон 02.04-нд Ёл театрт 18:00, 20:00 цагуудад.
- Өвөрхангай, Хархорин: 02.04-нд Соёлын төвд 16:00, 18:00, 20:00 цагуудад.
- Өмнөговь, Цогтцэций: 02.05-нд Соёлын төвд 17:00, 19:00 цагуудад.
- Сэлэнгэ, Зүүнхараа: 02.05-нд Мөнгөн хараа чуулгад 15:00, 17:00, 19:00 цагуудад.
- Дундговь аймаг: 02.06-нд Төв халхын дуулалт жүжгийн театрт 15:00, 17:00, 19:00 цагуудад.
Уран бүтээлчид орон нутгийн үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тоглолтын цагийг уян хатан байдлаар зохицуулсан байна. Соёл, урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү аялан тоглолт нь аймаг бүрийн төв болон томоохон сумдын соёлын голомтуудаар үргэлжлэх тул та бүхнийг киногоо тухлан үзэхийг урьж байна.
