HomeНийгэмX:8 чиглэлд хоёр зогсоол шинээр нэмэгдлээ

X:8 чиглэлд хоёр зогсоол шинээр нэмэгдлээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зогсоол хоорондын зайг багасгах зорилгоор X:8 “Найрамдал зуслан – 5 шар” чиглэлд өөрчлөлт оруулжээ. Уг өөрчлөлтөөр иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах хүрээнд шинэ зогсоолуудыг нэмсэн байна.

Шинээр нэмэгдсэн зогсоолууд:

  • Их Монгол өргөө (баруун, зүүн)
  • Найрамдлын пост (баруун, зүүн)

Эдгээр өөрчлөлт 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд тухайн чиглэлээр үйлчлүүлдэг зорчигчдод илүү ойр, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг 70044040 дугаарт хүлээн авч шийдвэрлэхээр мэдээлжээ.

X:8 чиглэлд шинэ зогсоолууд нэмэгдлээ
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд