HomeОлон улсын мэдээВ.Путин, Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхээр Бээжинд хүрэлцэн ирлээ

В.Путин, Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхээр Бээжинд хүрэлцэн ирлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгын дагуу энэ сарын 19-20-ны өдрүүдэд урд хөршид төрийн айлчлал хийж байна. Өчигдөр үдэш Бээжингийн нисэх буудалд газардсан түүнийг хүндэт харуул болон хүүхэд багачууд жагсан, хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Хүндэт зочныг угтах албаны бүрэлдэхүүнд БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И, Москва дахь БНХАУ-ын Элчин сайд Чжан Ханьхуэй, Бээжин дэх ОХУ-ын Элчин сайд Игорь Моргулов нар байлцсан бөгөөд Ерөнхийлөгч Путин хүлээн авалтын дараа өөрийн “Aurus” лимузинд суун амрахаар одсон байна.

Айлчлалын албан ёсны арга хэмжээнүүд өнөөдөр Бээжин хотын Тяньаньмэнь талбайд эхэлж, Ардын хурдын ордонд хоёр улсын төрийн тэргүүнүүд дээд хэмжээний хэлэлцээгээ өрнүүлнэ. Энэ удаагийн уулзалт нь тэдний хувьд 40 дэх удаагийн уулзалт болж байгаагаараа онцлог юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлалын дараахан тохиож буй уг арга хэмжээгээр талууд стратегийн түншлэл, цаашдын хамтын ажиллагааны дэвшил болон олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг өргөн хүрээнд авч хэлэлцэхээр төлөвлөжээ.

В.Путин, Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхээр Бээжинд хүрэлцэн ирлээ

Уг төрийн айлчлалын хүрээнд хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой дараах үйл явдлууд багтаж байна:

  • Хамтын ажиллагаа, найрамдлын гэрээ байгуулсны 25 жилийн ойн баярыг энэ үеэр тэмдэглэнэ.
  • Төрийн тэргүүд ОХУ, БНХАУ-ын Боловсролын жилийн (2026–2027) нээлтийн ажиллагаанд хамтран оролцоно.
  • Ерөнхийлөгч В.Путин ирэх 11 дүгээр сард Шэньжэнд болох APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох урилга хүлээн авсан тул ийнхүү 2026 онд багтаж БНХАУ-д нийт хоёр удаа айлчлахаар болоод байна.

Владимир Путин хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сарын сүүлээр БНХАУ-д зочилж, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байсан түүхтэй. Ийнхүү Москва, Бээжингийн хоорондын стратегийн яриа хэлэлцээ өндөр түвшинд, тогтмол давтамжтай үргэлжилж байна.

В.Путин, Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхээр Бээжинд хүрэлцэн ирлээ
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд