Баасан, 10 сар 31, 2025
HomeНийгэмУтсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ авчээ

Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ авчээ

Нийтийн тээврийн бодлогын газар 2025 оны аравдугаар сарын 25–30-ны өдрүүдэд 70044040 дугаарын утсаар иргэдээс ирсэн талархал, санал, гомдлыг нэгтгэн дүгнэж, холбогдох арга хэмжээг авчээ.

Иргэдийн талархал

  • Баянзүрх дүүргийн иргэн Дарьсүрэн — Ү:24 чиглэлийн “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Г.Бямбасүрэн автобусанд орхисон үүргэвчийг эзэнд нь буцаан өгсөнд талархал илэрхийлсэн.
  • Иргэн Оюундолгор — М:1 чиглэлийн жолооч Ж.Батхуяг зорчигчидтой найрсаг харьцаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаад талархжээ.
  • “Эмсид” ХХК-ийн эмэгтэй жолооч — Улиастайн шинэ эцэс–Зам гүүрийн авто бааз чиглэлд маш аятайхан, зорчигчдыг сэгсчүүлэхгүй жолоо барьдаг гэж иргэд онцолсон байна.
  • “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч — Автобус цэвэр, соёлтой үйлчилгээтэй байгаад талархжээ.
  • “ГБУС” ХХК-ийн жолооч Ц.Нарангарвуу — Ч:71А чиглэлд 29 жил тасралтгүй ажиллаж, зорчигчидтой зөв боловсон харьцдаг гэж үнэлэгджээ.

Иргэдийн санал

  • Д:6 чиглэлд автобусны тоог нэмэх хүсэлтийг иргэд тавьсан бөгөөд зорчигч урсгалд үндэслэн нэмэх эсэхийг судалж байна.
  • М:1 болон төвийн чиглэлд зорчигчийн ачаалал их байгаагийн улмаас нэмэлт автобус гаргах асуудлыг судалж байгаа.
  • Баянхошуу–Ард кино театр, Зүүн салаа–МУБИС чиглэлд өглөөний эхний автобусны цагийг урагшлуулах хүсэлт ирсэн бөгөөд холбогдох байгууллага судлан шийдвэрлэхээр ажиллаж байна.

Хяналт шалгалтын дүн — Зөрчил гаргасан жолооч нарт торгууль ногдуулжээ

Нийтийн тээврийн байгууллагаас иргэдийн гомдолд үндэслэн дараах жолооч нарт торгуулийн арга хэмжээ авчээ.

  • “Трансбус” ХХК-ийн жолооч О.Д — Саппоро зогсоолоос зорчигчоо аваагүй.
  • “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч Б.С — Утсаар ярьж, хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн.
  • “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын жолооч Х.Д — Зорчигч буух үед анхаарал хандуулаагүй.
  • “Сутайн буянт” ХХК-ийн жолооч Ц.Г — Хүнээ аваагүй.
  • “Трансбус” ХХК-ийн жолооч Б.О — Гадна тойруу 3 зогсоол дээр зорчигчдыг буулгасан.

Харин зарим гомдлыг шалгахад камерын бичлэгээр жолооч буруугүй болох нь тогтоогдсон байна. Нийтийн тээврийн бодлогын газраас жолооч нарын сахилга, соёлыг сайжруулах, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор хяналт, шалгалтыг тогтмол явуулахыг мэдэгдлээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд