Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр, 2025 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13,548 болж нэмэгджээ.
Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлж болох халдварт өвчин юм. Иймд иргэн бүр улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эсэхээ нягталж, өрх, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан цахим бүртгэлээ шалгах шаардлагатай байна.
Хэрвээ та вакцинд хамрагдаагүй бол нэн яаралтай дархлаажуулалтад хамрагдаж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалаарай. Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд дараах утсаар лавлагаа, мэдээлэл өгөхийг мэдэгдлээ: 100, 119, 72224444
Иргэн бүр эрүүл мэндийн хариуцлагаа ухамсарлаж, халдвараас сэргийлэх арга хэмжээг тогтмол мөрдөхийг уриалж байна.
