Мягмар, 11 сар 4, 2025
HomeНийгэмУлаанбаатараас Сингапур руу шууд нислэг эхэллээ

Улаанбаатараас Сингапур руу шууд нислэг эхэллээ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өнөөдрөөс эхлэн Улаанбаатар–Сингапурын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ.

Шинэ чиглэл нь долоо хоног бүрийн мягмар болон бямба гарагт хийгдэх бөгөөд “Boeing 767-300” загварын онгоцоор үйлчилнэ. Энэ онгоц нь нэг удаагийн нислэгт 250 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай.

МИАТ компаниас мэдээлснээр, Сингапур руу зорчих иргэд SG Arrival Card (SGAC)-ийг нисэхээс гурван хоногийн өмнө цахимаар бөглөх шаардлагатай.

Өмнө нь, 2013 болон 2014 онд МИАТ Улаанбаатар–Бээжин–Сингапур чиглэлд дамжин нислэг хийж байсан бол энэ удаад зорчигчид шууд 7 цагийн нислэгээр Сингапурын алдарт “Чанги” олон улсын нисэх буудалд буух юм.

Дашрамд дурдахад, “Чанги” нисэх буудал нь Skytrax байгууллагын жил бүр гаргадаг дэлхийн шилдэг нисэх буудлын жагсаалтад сүүлийн 14 жилийн хугацаанд 13 удаа тэргүүн байрт бичигдсэн байдаг.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд