Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэм“Улаанбаатар хотын циркийн өдрүүд” арга хэмжээ эхэллээ

“Улаанбаатар хотын циркийн өдрүүд” арга хэмжээ эхэллээ

Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсад циркийн боловсрол үүсч хөгжсөний 85 жилийн ой-г тохиолдуулан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд” арга хэмжээг албан ёсоор эхлүүллээ. Тус үйл ажиллагаа Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын ивээл дор зохион байгуулагдаж буй юм.

Циркийн тоглолтууд 2025 оны дөрөвдүгээр сарын 16-22-ны хооронд, Сүхбаатарын талбайн тусгайлан зассан асарт үнэ төлбөргүйгээр болох бөгөөд иргэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагуудаас сонгон үзэх боломжтой.

Онцлох уран бүтээлчид:

  • “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын нэр хүндтэй циркийн наадамд амжилт үзүүлж, гран-при, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн шилдэг циркчид
  • Монголын үндэсний циркийн 230 гаруй уран бүтээлч

Энэхүү арга хэмжээ нь циркийн урлагийн өв соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хойч үеийн хүүхэд залуусыг уран бүтээлч сэтгэлгээтэй, гоо зүйн мэдрэмжтэй хүн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. “Циркийн өдрүүд” арга хэмжээ үнэхээр гайхалтай санаачилга байна! Хүүхдүүд маань циркийн гайхамшгийг мэдэрч, соёл урлагт ойртож байгаа нь үнэхээр сайхан

  2. Циркийн урлагийг дэмжиж, олон нийтэд хүргэж байгаа зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Хүүхэд, залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд ийм арга хэмжээ чухал юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд