Бямба, 4 сар 19, 2025
HomeСоёл Урлаг“UB food” фестиваль шүүмжлэл дагуулж, иргэд сэтгэл дундуур байна

“UB food” фестиваль шүүмжлэл дагуулж, иргэд сэтгэл дундуур байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “UB food” нэртэй олон улсын хоолны соёлыг таниулах фестиваль 2025 оны 4 дүгээр сарын 8-наас эхэлсэн ч иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. Тус арга хэмжээ нийслэлийн брэнд үйл ажиллагаа болох зорилготой ч зохион байгуулалт хангалтгүй, хоолны төрөл, сонголт хомс, очер дараалал удаантай зэрэг шалтгаанаар цахим орчинд иргэд шүүмжилж байна.

Иргэдийн сэтгэгдэл: “татвар төлөгчдийн мөнгийг хувийн бизнесийн эсрэг ашиглаж байна”

Цахим сүлжээнд иргэд “татвар төлөгчдийн мөнгөөр хоол хийж, хувийн хоолны бизнес эрхлэгчдийг шахаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн мэдээллийн хүртээмж муу, иргэдийг хоолны соёл талаарх мэдлэггүй байдалд үл ойшоосон, инфлүзерүүд буруу мэдээлэл түгээж буй талаар ч шүүмжлэл их байна. Тухайлбал, будаатай хуурга болон плов хоёрыг ялгахгүй тайлбарласан нь олны эгдүүцлийг төрүүлсэн.

Фестивалийн зардал: 1.6 тэрбум биш, 600 сая

Арга хэмжээг 1.6 тэрбум төгрөгөөр зохион байгуулсан гэх мэдээлэл гарсан ч, энэ нь ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан тайлбарлалаа. Түүний хэлснээр, нийт 600 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд үүнд асар барих, тогооч урьж ирүүлэх, долоо хоногийн турш өдөрт 5000 хүнд хоол үйлчилгээ үзүүлэх зардал багтжээ. Мөн 175 сая төгрөг нь нийслэлийн дотоодын нийтлэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад буцаж очих тооцоотой аж.

Д.Амгалан “Монголд ирдэг жуулчид шууд хөдөө рүү явдаг. Нийслэлд харуулах, сонирхуулах зүйл хомс. Даншиг наадам, Хүрээ цам, UB Food зэрэг хязгаарлагдмал тооны үйл ажиллагаагаар л бид соёлын аялал жуулчлал үзүүлж байна” хэмээсэн.

Фестивалийн зорилго, ирээдүйн төлөв

“UB food” нь нийслэлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэг хэсэг байхаар зорьж, 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд энэ жилийн онцлог нь гудамжны хоол болон гаднын орны тогооч нарын оролцоо юм. Тухайлбал, узбек тогооч нарын бэлтгэсэн дөрвөн төрлийн хоолыг иргэдэд танилцуулж байна.

Хэдий тийм ч иргэдийн зүгээс түүхий зохион байгуулалт, зар сурталчилгааны бодлого муу байгааг шүүмжилж, дараа дараагийн ижил төстэй арга хэмжээнд илүү нягт, төлөвлөгөөтэй хандахыг шаардсан байр суурь давамгайлж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд