2025 оны зургадугаар сарын 7, 9-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Туул голын эрэг дагуу амарч, зугаалж байсан иргэд дээрэмдүүлсэн тухай хоёр удаагийн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хэргийг хариуцсан цагдаагийн хэлтсийн алба хаагчид нэн даруй эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулсны үр дүнд, зэвсэг буюу хутга ашиглан иргэдийн эд хөрөнгөд хууль бусаар халдсан байж болзошгүй 22-24 насны хоёр этгээдийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.
Хууль сахиулах байгууллагаас иргэдийг аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.