HomeНийгэмТранзит зочид буудлыг нисэх буудалтай гүүрээр холбоно

Транзит зочид буудлыг нисэх буудалтай гүүрээр холбоно

Монгол Улсын аялал жуулчлал, агаарын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлын төслийг хэрэгжүүлэхээр болж, уг байгууламжийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай гүүрэн гарцаар холбохоор төлөвлөжээ. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.

Төслийн хүрээнд транзит зорчигчдыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр, тусгай зохицуулалтын дагуу шууд зочид буудалд нэвтрэх боломж бүрдүүлэх юм. Үүнд нисэхийн аюулгүй байдал, хил, гаалийн хяналтыг онцгой журмаар зохион байгуулж, олон улсын стандартын дагуу үйл ажиллагааг уялдуулах аж.

Хариуцсан байгууллагуудын үүрэг дараах байдлаар тодорхойлогджээ:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар: төслийн хэрэгжилт, түнш сонгон шалгаруулалт, хяналт
  • Иргэний нисэхийн ерөнхий газар: аюулгүй байдал, хил гаалийн зохицуулалт, нисэх буудлын уялдаа

Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын дагуул Хүннү хотын хөгжилд дэмжлэг үзүүлэхээс гадна Монгол Улсыг олон улсын агаарын тээврийн дамжин өнгөрөх төв болгон хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэхээр байна.

Транзит зочид буудал нисэх буудалтай холбогдоно
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд