Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2026 оны хоёрдугаар сард төгрөгийн гадаад валюттай харьцах дундаж ханш буурах хандлагатай гарчээ. Ялангуяа ам.доллар болон еврогийн эсрэг ханшийн сулрал үргэлжилсэн байна.
Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3565.87 төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 106.7 төгрөгөөр, өмнөх сараас 4.8 төгрөгөөр суларсан үзүүлэлттэй гарчээ. Харин евротой харьцах ханш 4221.12 төгрөг болж, жилийн дүнгээр 619.7 төгрөгөөр, сарын дүнгээр 41.6 төгрөгөөр буурсан байна.
Бусад гол валютын хувьд:
- Рубль: 46.31 төгрөг (жилийн дүнгээр 8.7, сарын дүнгээр 0.7 төгрөгөөр сулрав)
- Юань: 516.38 төгрөг (жилийн дүнгээр 41, сарын дүнгээр 5.4 төгрөгөөр сулрав)
Ийнхүү төгрөгийн ханш олон улсын голлох валютуудын эсрэг зэрэгцэн суларсан нь валютын зах зээлд дарамт нэмэгдэж буйг илтгэж байна.

