BLAST-аас BLAST Bounty 2026 Season 1 тэмцээнд оролцох багуудын жагсаалтыг албан ёсоор танилцуулсан бөгөөд уг жагсаалтад The Mongolz баг багтаагүй байна.
Зохион байгуулагчид урилга хүлээн авсан багуудын нэрсийг бүрэн баталгаажуулсан бөгөөд BLAST Bounty 2026 Season 1 тэмцээн нь 2026 оны 1-р сарын 12-оос 25-ны хооронд Мальта улсад зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээн нь шинэ оны эхэнд зохиогдож буй томоохон тэмцээнүүдийн нэг бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг багуудыг нэг дор цуглуулж, шинэ улирлын өнгийг тодорхойлох онцгой ач холбогдолтой.
1xBet Монголын ивээн тэтгэлэгтэй The Mongolz баг яагаад оролцохгүй байгаа талаар одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна. Энэ нь багийн бүрэлдэхүүнд орох өөрчлөлттэй холбоотой байж магадгүй гэж таамаглаж буй бөгөөд өмнө нь Controlez-ийг энэ оныг дуустал багтаа тоглоно гэж мэдээлж байсан билээ.
Тэмцээний тухай товчхон:
Ач холбогдол: 2026 оны Tier-1 түвшний CS-ийн шинэ улирлыг нээх бөгөөд шинэчлэгдсэн бүрэлдэхүүнүүдийн анхны томоохон сорилт болно.
Оролцох багууд: Vitality, Team Spirit, Falcons болон дэлхийн бусад шилдэг багууд.
