HomeСпорт“The MongolZ” өнөөдөр “MOUZ”-тай дахин өрсөлдөнө

“The MongolZ” өнөөдөр “MOUZ”-тай дахин өрсөлдөнө

1.1 сая ам.долларын шагналын сантай BLAST Open Spring 2026 тэмцээн өнөөдөр эхэлж, дэлхийн шилдэг багууд өрсөлдөөнд орж байна. Тэмцээний эхний шатанд 16 баг оролцож, хоёр хэсэгт хуваагдан хүч сорихоор болжээ.

Хэсгийн бүрэлдэхүүн:

  • А хэсэг: “FURIA”, “TYLOO”, “NaVi”, “B8”, “NRG”, “Team Falcons”
  • Б хэсэг: “The Mongolz”, “Mouz”, “Team Vitality”, “9z Team”, “Team Spirit”, “Team Liqiud”, “Ninjas in Pyjmas”, “PARAVISION”

“The MongolZ” баг эхний тоглолтоо “MOUZ” багийн эсрэг хийж, гуравдугаар сарын 20-ны 00.00 цагт тоглохоор товлогджээ. Хоёр баг өмнө нь нийт долоон удаа учраа таарахад “The MongolZ” ердөө нэг ялалт байгуулсан үзүүлэлттэй байна.

Ялангуяа сүүлийн таван тоглолтод дараалан ялагдсан бөгөөд энэ он гарснаас хойш хоёр удаа “MOUZ”-д дийлдээд байгаа нь энэ удаагийн тоглолтыг онцгой анхаарал татахуйц болгож байна. Манай багийг 1xBet дэмжиж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд