Counter-Strike 2-ийн нэр хүндтэй тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025-ийн шийдвэрлэх шатны тоглолт өнөө шөнө болно. Монголын шилдэг төлөөлөгч The Mongolz баг Европын хүчирхэг баг G2 Esports-ийн эсрэг өрсөлдөнө.
The Mongolz багийг ахлагч У.Банзрагчаа (910)-ийн удирдлага дор тэмцээнд оролцож байгаа бөгөөд Valve-ийн албан ёсны чансаагаар дэлхийд тавдугаарт бичигдэж байна. Харин тэдний энэ удаагийн өрсөлдөгч G2 Esports баг нь дэлхийн есдүгээрт жагсаж байгаа бөгөөд багийг домогт тоглогч Виктор “TaZ” Войтас ахалж байна.
Тоглолт best-of-3 буюу гурван газрын зурагт явагдах бөгөөд хоёр ялалт авсан баг плей-офф шатанд шалгарах эрхээ авах юм. Спортын бооцооны платформуудын үнэлгээгээр The Mongolz багийн ялалтын коэффициент 1.48, харин G2 Esports-ийнх 2.70 гэж гарчээ.
BLAST.tv Austin Major 2025 тэмцээн АНУ-ын Остин хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай. Эцсийн тоглолтууд зургадугаар сарын 22-нд өндөрлөнө.
Тоглолтын тов:
- Тоглогчид: The Mongolz vs G2 Esports
- Огноо: 6-р сарын 16
- Цаг: 01:30 (Улаанбаатарын цагаар)
- Тоглолтын формат: Best-of-3
- Шагналын сан: 1,250,000 ам.доллар
Тэмцээн улам хурцадсаар байгаа энэ үед Монголын багт дараагийн шатанд амжилттай шалгарахыг хүсье.