Даваа, 8 сар 18, 2025
HomeНийгэм“ТЭЦ-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар: Эвдэрсэн 9 дүгээр турбин 2025-2026 оны өвөл ашиглалтад...

“ТЭЦ-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар: Эвдэрсэн 9 дүгээр турбин 2025-2026 оны өвөл ашиглалтад орохгүй

2025 оны зургаадугаар сарын 2-нд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гарсан ослын улмаас нэг инженер амиа алдаж, нэг ажилтан угаартсан ноцтой хэрэг гарсан. Энэ осол нь зөвхөн хүний амь насны гарз хохирол төдийгүй нийслэлийн ирэх өвлийн дулаан хангамжид ч сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгээд байна.

Ийм нөхцөлд өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-нд Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар “ТЭЦ-3” ТӨХК-д ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр станцын захирал Л.Эрхбаатар дараах мэдээллийг өгсөн юм: “Манай станцын үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа ч ослын улмаас 9 дүгээр машин бүрэн зогссон. Цагдаа, тагнуулын байгууллага болон техникийн шинжээчдийн шалгалт үргэлжилж байгаа учир гэмтлийн шалтгаан, хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй. Осол болсон хэсэгт орж ажиллах зөвшөөрөл хараахан ирээгүй.”

9 дүгээр турбин бүрэн зогсжээ

Тэрээр мөн мэдээлэхдээ: “Осолдсон 9 дүгээр турбин энэ өвөл огт ажиллахгүй. Гэсэн ч өнгөрсөн өвөлтэй дүйцэхүйц хэмжээний дулаан үйлдвэрлэл явуулах төлөвлөгөөтэй. Үүний хүрээнд тоног төхөөрөмж нэмж худалдан авах, зарим системийг сайжруулах арга хэмжээ авч эхэлсэн.”

“ТЭЦ-3” станц нь нийт есөн турбинтай бөгөөд өмнөх өвөл 7 дугаар турбин ажиллаагүй байсан. Энэ талаар тэрбээр: “Тухайн үед хяналтын байгууллагын дүгнэлтээр 7 дугаар турбины цилиндрийг солих шаардлагатай гэж үзсэн. Солих ажил арванхоёрдугаар сарын 1 гэхэд дуусахаар гэрээлэгдсэн. Иймээс энэ өвөл нэг турбин буюу 25 МВт нэмж ашиглалтад орох боломжтой. Бид наймдугаар сарын 1-нээс эхлэн төлөвлөгөөт зогсолт хийж, бүх турбинуудаа хяналт, тохиргоонд оруулахаар ажиллаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд